ШУА-ийн академичдын өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр /2019,06,27/ боллоо. Зөвлөгөөнөөр “3D Printing” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж эрдэмтэд, судлаачдын илтгэлийг сонссон юм. Өргөтгөсөн зөвлөгөөнийг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үеийн нэг гол ололт болох 3D хэвлэлийн өнөөгийн хөгжил, ач холбогдлын талаар дурдаж, Монголд энэхүү технологийг нэвтрүүлж байгаа судалгааны байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгааг онцолсон юм.
Мөн академич П.Нямдаваа 3D хэвлэлийн үүсч хөгжсөн түүх, өнөөгийн хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан бол “Гялс-Тех” ХХК-ийн захирал Н.Наранбаатар 3Х принтерүүдийн хэрэглээ, ялангуяа уг технологийг анагаах ухааны салбарт хэрхэн ашиглах талаар танилцуулсан.
Түүнчлэн гэмтэл согог судлалын практикт 3ХХ принтер хэрэглэж туршсан дүн, электрон техникийн дизайн, 3D принтерийг хэрэглэсэн туршлага, 3D сканнерын төрлүүд, компьютерийн удирдлагатай суурь машины хэтийн төлөв, хэрэглэсэн туршлага зэрэг сэдвээр эрдэмтэд болон компаниудын төлөөлөл илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
3D технологиор хэвлэсэн хүний ясны үзүүлэн загвар:
Prusa 3D хэвлэгчээр робот тоглоомын эд анги хэвлэж байгаа нь:
Ultimaker 3D хэвлэгчээр луу урлаж байгаа нь:
3D аргаар хэвлэсэн бүтээгдэхүүнүүд: