Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.
Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 91 дэх дугаарт доктор О.Хатанболд, А.Хишигдаваа нарын бичсэн “Улс төрийн соёлын тухай” бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.
Тус бүтээлд Монголын нийгмийн ардчилсан өөрчлөлт, улс төрийн систем, төр, улс төрийн нам, улс төрийн болон сонгуулийн үйл явцыг судлахдаа улс төрийн соёлын асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндөн уг асуудлын талаарх байр суурийг судлаачид илэрхийлсэн байна.