Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА, БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ШУА, БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

БНСУ-ын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөгчид 6 дугаар сарын 19-ний өдөр манай улсад зочлон Монгол улсын ШУА-ийн удирдлагуудтай харилцаа хамтын ажиллагааны чиглэлүүдээр санал солилцлоо.

Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн үндэсний хүрээлэн нь 2007 онд байгуулагдсан, судалгааны мэргэшсэн байгууллага бөгөөд  байгалийн олон янз байдлын судалгаа, хамгаалалт ашиглалтын менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үүний зэрэгцээ байгалийн олон төрөл зүйлийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын чиглэлээр олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ойлголтыг сайжруулах сургалтын үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Тэдний эрхэм зорилго нь олон нийтэд зориулан тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх үзэсгэлэн зохион байгуулах, судалгаа хийх, байгалийн нөөцийн хадгалалтын чиглэлд дэлхийд тэргүүлэх байгууллага болох аж.

Энэ үеэр Монгол улсын Шинжлэх ухааны Академи,  БНСУ-ын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн үндэсний хүрээлэн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичгийг баталгаажуулах ёслол болсон юм. Уг үйл ажиллагаанд Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич.Д.Рэгдэл, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, БНСУ-ын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн хүрээлэнгийн удирдлага төлөөлөл оролцлоо. Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Санг –ба Ким, Удирдах зөвлөлийн гишүүн, Кеёнгу их сургуулийн Проф Сеок Вон, Байгалийн нөөцийн хүрээлэнгийн судлаач нар байв.

Санамж бичигийн зорилго нь байгалийн олон төрөл зүйлийн хөтөлбөрийн урт хугацаат үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ургамалжилт, экосистемийн судалгаа, мониторинг гүйцэтгэх, эрдэмтэд харилцан солилцож чадавхийг бэхжүүлэхэд оршиж байна.



Бусад мэдээлэл