Монгол улсын ШУА болон Тогтвортой
ноос ноолуурын эвсэл /ТННЭ/-ийн монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтын
ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ТННЭ-ийн монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Б.Батхишиг нар үзэглэв.
Хамтын ажиллагааны зорилго нь тогтвортой
ноос, ноолуур үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үнэлэн, гэрчилгээжүүлэх ажлыг гурван
томоохон зорилгын хүрээнд үнэлэхэд чиглэгджээ. Тодруулбал: Ноолуурын
үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ямааны орчин
нөхцөл буюу тавлаг байдлыг хангах, малчдын амьжиргааны сэргэн хөгжих чадамжийг
нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх юм байна.
Талууд санамж бичгийн
хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
·
Олон Улсын Нийгэм, Байгаль Орчны Магадлан Итгэмжлэл, Шошгожуулалтын Стандартын
дагуу ТННЭ -ийн МҮХ-ийн арга зүйг хамтран боловсруулах.
·
Монгол улсад МҮХ-ийн арга зүйг хэрэгжүүлэх гурван жилийн өгөгдөл цуглуулах стратеги,
ажлын төлөвлөгөө болон төсвийг боловсруулах.
·
Үндсэн өгөгдөл цуглуулах ажлыг хөнгөвчлөх зорилгоор улс, бүс нутаг, орон
нутгийн түвшин дэх боломжит өгөгдлийн эх сурвалжуудыг тодорхойлох.
·
ТННЭ-ийн ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн 5 тулгуур чиглэл болох малын тавлаг
байдал, биологийн олон янз байдал ба газар ашиглалт, малчдын ажлын нөхцөл,
ноолуурын чанар болон менежментийн чиглэлд туршлагатай судлаачдаас бүрдсэн салбар
дундын ажлын хэсэг байгуулах.
·
Гэрээний хугацаанд өгөгдөл мэдээлэл цуглуулах стратегийн хяналт хийх, ШУА -иас
ТННЭ-д тогтсон хугацаанд өгөгдлийг хүргүүлэх, тайлагнах.
·
Талууд хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлах, талуудын хамаарах хүрээнд ноолуурын
гэрчилгээний системийн тухай ойлголт, хүлээн зөвшөөрөх байдлыг нэмэгдүүлэх зорилгоор
хамтарсан үйл ажиллагаануудыг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд түгээх...
гэх мэт ажлууд тусгагджээ.