“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааны 2 дахь өдрөө болж байна.
Өнөөдөр ШУА-ийн Түүх Угсаатны Зүйн Хүрээлэнгийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга, Доктор Н.Хишигт оролцож тус хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хүрээлэнгээс хэвлүүлсэн шинэ номын дээжээс уншигчиддаа танилцуулж 13 бүтээлийг номын сангийн сан хөмрөгт хандивлалаа.