Монгол улсын шинжлэх
ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Н.Пүрэвжав, А.Хүү-Ухнаа нарт
шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд
өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.
МУ-ын
хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав нь 110 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүд бичиж нийтлүүлжээ.
Тэрээр оношилгоо
эмчилгээг боловсронгуй болгох талаар олон арван санаачлан эмчилгээнд
нэвтрүүлжээ. Түүний зохиосон шинэ бүтээл,оновчтой саналуудаас дурвал:
Оновчтой саналын үнэмлэх:
·
Хиймэл шүдийг хэл ярианд
торхируулан хийх арга №10157
·
Үүдэн шүдний налалтын
өнцгийг тодорхойлох нь Эстедент багаж №10156
·
Нүүрний хэлбэр
тодорхойлогч №13040 ШБОС-83
·
Шүдний нум тагнайн төлөв
үүдэн шүдний налалтын өнцгийг буулгаж зурах Симметрограф багаж №16317 ШБОС-88
·
Фотостат багаж №13041
·
Шүдний хатуу зөөлөн эдэд
гарах өөрчлөлтийг эд эсийн төвшинд судлан үр дүнг нүүр ам судлалын практикт
нэвтрүүлэх нь №24025
· Шүд эрүүний гажиг засах арга №1207
Шинэ бүтээл оновчтой саналууд
·
Хиймэл шүдийг хүний хэл
яриа гоо сайханд зажлах чадвар тохируулж хийх арга ШБОС-90
·
Бүрэн шүдгүйдлийн үед
үйлийн хэв авах хазалт тодорхойлох нь
·
Гийгүүлэгч аьианы тагнайн
зураглалыг ашиглан шүд тавилтыг засах нь
·
Хэл ярианы ажиллагааг
цаашид хиймэл шүдэн дээр зүгшрүүлж удирдах нь
·
Өнцөг хэмжижгч хазайлтын
өндөр тодорхойлогч циркуль тагнайн гүнийг хэмжигч багаж
·
Эрүүний булангийн өнцөг
хэмжигч
·
Мастикациограф багаж
·
Ган шүдэлбэрийг гагнах
төхөөрөмж
·
Нүүрний тэгш хэмт
Франкфурт хавтгайг тодорхойлогч багаж
Доктор, профессор Н.Пүрэвжав нь “Амны
хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” 2000-2005 Халдварт биш өвчний хөтөлбөрийн
амны хөндийн эрүүл мэндийн дэд төсөл, “Монгол хүн 2020 үндэсний хөтөлбөр” зэрэг эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцож ирсэн эрдэмтэн юм.
А.Хүү-Ухнаа нь “Зэвсэг, галт хэрэгэлэлийн стратегийн хангалт түүнийг шийдвэрлэх зарим асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
А. Хүү-Ухнаа нь 1966-1972 онд ОХУ-ын Пенза хотын
артиллерийн зэвсгийн инженерийн дээд
сургууль төгссөн. 1991 онд БНАСАУ-д, 1992 онд ОХУ-д тус тус мэргэжил дээшлүүлж,
2006 онд “Монгол орны нөхцөлд галт хэрэглэлийн удаан хадгалагдах чадварыг
үнэлэх нь” сэдвээр цэргийн зэвсэглэл, техникийн ухаанаар боловсролын докторын
(Ph.D) зэрэг хамгаалжээ.
Тэрээр улсын болон салбарын 10 төслийг хэрэгжүүлж, судалгааны ажлын үр дүнгээр 21 нэр төрлийн дарь, тэсрэх бодис, сургалтын сум, гранат, хэрэгсэл үйлдвэрлэх арга зүй, технологийг боловсруулж, 31 ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэн, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл-60 гаруйг нийтлүүлж, доктор, магистр бэлтгэх, зэвсэг, галт хэрэглэлийн судалгааг өргөжүүлэх, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололт, амжилт, онол, арга зүйг стратегийн ач холбогдолтой салбарт төвлөрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй эрдэмтэн юм.