Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажилд санал солилцох уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажилд санал солилцох уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажилд оролцогч талуудын санал, зөвлөмжийг авах зорилготой цуврал уулзалт, хэлэлцүүлгийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Шинжлэх ухааны академи нь ЦХИХХЯ-тай хамтран Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллийг уулзуулж санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах” ажлын хэсгийн дарга Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Инновацын бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат, ажлын хэсгийн Техникийн багийн ахлагч “Новелсофт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Цээсүрэн тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл хүрэлцэн ирж товч мэдээлэл хийсний дараа үндсэн хэлэлцүүлэг эхэлсэн юм. Ажлын хэсгийн төлөөлөлтэй ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Б.Авид тэргүүтэй эрдэмтэн, судлаачид уулзаж, ярилцлаа. Эрдэм шинжилгээний байгууллагуудаас ШУА-ийн харьяа Математик, тоон технологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, Технологийн инкубатор, ШУТИС болон ШУА-ийн ахисан түвшний сургуулийн төлөөлөл, Шинжлэх ухааны паркийн төлөөлөл, мөн дотоод, гадаадын компаниудад их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, хөгжүүлэлт хариуцан ажилладаг судлаачдын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр гарсан бүх саналыг нэгтгэн ажлын хэсэгт ажлын 5 өдөрт багтаан албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.
Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амжаагүй боловч санал, хүсэлтээ “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх хүсэлтэй эрдэмтэн судлаачдыг саналаа 2025 оны 02 дугаар сарын 04-ний дотор дараах холбоосоор илгээхийг урьж байна. 








Бусад мэдээлэл