Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун үг хэлэв. Үүний дараа Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Ганбат хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл, 2016 оны үр дүнгийн талаар  танилцууллаа. Өдөрлөгт их, дээд сургуулийн багш, оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм.

Тус өдөрлөгөөр Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, түүний үр дүнг олон нийтэд танилцуулан сурталчлах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдний судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнгээс танилцуулсан юм. Түүнчлэн археологийн малтлагаар илрүүлсэн олдворуудын үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн нь хүүхэд багачуудын сонирхлыг ихээр татсан юм.  


 


 



Бусад мэдээлэл