Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ МОДОН БАРЫН ИХ ХӨЛГӨН СУДАР “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ХЭВЛЭМЭЛ БҮРЭН ЭХИЙГ ЗАЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ МОДОН БАРЫН ИХ ХӨЛГӨН СУДАР “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ХЭВЛЭМЭЛ БҮРЭН ЭХИЙГ ЗАЛЛАА

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 7-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд боллоо.

Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлж, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ёслолын ажиллагаа урлагийн тоглолт, Мөнхбат тэргүүтэй лам нарын монгол уншлагын ерөөлөөр үргэлжилсэн юм. Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор, проф Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавив. Хуралд оролцогчид ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлуулсан модон барын их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхтэй танилцсан юм.



Бусад мэдээлэл