Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ДАРХАН-160 СОРТЫГ ТАРИАЛАХ ТЕХНОЛОГИ ШАЛГАРАВ
ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ДАРХАН-160 СОРТЫГ ТАРИАЛАХ  ТЕХНОЛОГИ ШАЛГАРАВ

Шинжлэх ухаан технологийн сан, БСШУСЯ, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж буй "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа өнөөдөр Уран зургийн галерейд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа  нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Үзэсгэлэнд Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулснаас шилдгийн шилдгээр Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Зусах буудайн нутагшсан Дархан-160 сортыг тариалах технологи шалгарлаа. 

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор, дэд профессор Н.Баярсүх хэлэхдээ, “Зусах буудай бол Монгол Улсын  хүнсний стратегийн таримал ургамал. Манай хүрээлэн эх орныхоо хөрс, цаг уурын амьсгалд ургах боломжтой ургац өндөртэй сортуудыг сүүлийн 60 жилд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. “Зусах буудайн Дархан-160” сорт бол 2017 онд Монгол Улсад албан ёсоор нутагшсан, нэн эрт болцтой, 78-84 хоногт боловсрох бололцоотой, ургацын потенциал нь 18-24 центнр га, хамгийн гол давуу тал нь 24-33 хувийн цавуулгийн агууламжтай. Энэ сортыг өндөр уулын бүс буюу Хөвсгөл, Булган, Хэнтий зэрэг ургалтын хугацаа богино, эрт хүйтэрдэг бүс нутгуудад тариалж арвин ургац авах боломжтой юм” хэмээв.

Үзсгэлэнгийн дэд байрт ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей, ШУТИС-ийн Ч.Мангалжавын Дулаацуулгын автоматжуулагдсан иж бүрдэл ЦЭМ-18М, гуравдугаар байрт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Палентологийн олдворыг засварлах, Филисофийн хүрээлэнгийн Тогтвортой хөгжил: Оюуны ертөнцийн философи бүтээл, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал, өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи” тус тус тодорлоо.


Бусад мэдээлэл