Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УРАН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛЛОО
УРАН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ БОЛЛОО

Шинжлэх ухааны Академиас академичдын цуврал лекцийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ. 19 дэх удаагийн зочин эрдэмтнээр Академич, Монгол улсын Зөвлөх архитектор Д.Хайсамбуу уригдан оролцсон бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол-Япон төвийн Их танхимд "МОНГОЛ УРАН БАРИЛГЫН ХӨГЖИЛ, ОНОЛ, АРГА ЗҮЙ" сэдвээр лекц уншлаа.

Тус лекцэд академичид, барилгын салбарын үе үеийн төлөөлөл, эрдэмтэн багш нараас гадна тус мэргэжлээр суралцаж буй оюутан залуучууд оролцсон юм.

Тэрээр монголчуудын уран барилгын түүх, хөгжил, “монгол архитектур” гэж юу болох, түүний онцлог болоод өнөөгийн хотжилтын үйл явц, барилга бүтэн байгуулалтын онцлог, давуу болон дутагдалтай талуудыг эрдэмтэн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж байв.

Академич хэлэхдээ “Манай улсад архитектурын нэгдсэн бодлого дутагдаж байна. Ингэснээр эдийн засгийн хүчийг илтгэсэн урьд хожид байгаагүй өвөрмөц хийцтэй тэнгэр баганадсан аварга барилгуудыг босгон хүчирхэгжүүлэх бодлого явагдах боллоо. Нөгөө талаар иргэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаад эхэлсэн тул дийлдэхгүй болж энэ эмх цэгцгүй орон зай гудамж талбай үүсч байна. Хот сууринг барихдаа техникийн хөгжилтэй уялдуулсантай нийлж, байгалаас хамааралтай байдал нь улам алдагдах болж техник хэрэгслийн хүчээр байгалийг өөрчилж барих боллоо доо” хэмээн өнөөгийн хотжилтын талаарх байр сууриа илэрхийлсэн юм. Лекцийн төгсгөлд ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубээс академич Д.Хайсамбууд баяр хүргэн, талархал илэрхийлж “Алтан морь” гардуулан өгсөн юм.



Бусад мэдээлэл