Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-иас шинэ ном, бүтээлийнхээ дээжээс Үндэсний номын санд хандивлалаа
ШУА-иас шинэ  ном, бүтээлийнхээ дээжээс Үндэсний номын санд хандивлалаа

"Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Үндэсний Номын сантай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг энэ жил цахимаар зохион байгуулж байна.

Аяны хүрээнд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон харьяа 14 хүрээлэнгээс 2021 онд хэвлүүлсэн шинэ ном, бүтээлийнхээ дээж болох 220 ширхэг номыг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлалаа.

Өнгөрсөн жил тус арга хэмжээний хүрээнд ШУА, харьяа хүрээлэнгүүдээс 223 нэр төрлийн шинэ бүтээлийг танилцуулж,  470 ширхэг  бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж байжээ.  


Бусад мэдээлэл