
Номын агуулга нь XXI зууны эхний 10 дахь жилээс эхлэн хүн төрөлхтний оршин тогтнох орон зай, цаг хугацааны хэмжүүрт эрс өөрчлөлт гарч улс орон, аж ахуйн нэгж, компани, хувь хүний хувьд цоо шинэ кибер орон зай (cyberspace), хиймэл оюун ухаан (artificial intelIigence), 5G сүлжээнд суурилсан юмсын интернэт (The Internet of things), их өгөгдөл (big data), ухаалаг утас (smart phone) ба нийгмийн сүлжээ (social media) зэрэг таниж мэдэхэд төвөгтэй үг хэллэг, ойлголт, нэр томьёонууд гарч ирж байна. Энэ нь программ хангамж ба техник хангамж дээр суурилсан интернэтийн сүлжээгээр холбогдсон аппликейшн, платформ дээр кибер хязгааргүй орон зайд хүн ажиллаж өөрийн хэрэгцээг хангах боломжийг олгож, асар их зардлыг хэмнэхэд тусалж, хүн төрлөхтөний хөгжлийн цоо шинэ хэв маяг, загвар болж байна. Нөгөө талаас дижитал буюу цахим (тоон) технологийн хурдацтай хөгжлийн сөрөг үр дагавар болох кибер орон зай дахь халдлага нь хувь хүн, аж ахуйн нэгж, улс орны мэдээллийн болон санхүүгийн аюулгүй байдалд асар их хохиролыг учируулахад хүргэж байна.

Зохиогчид: Доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн
Доктор (Sc.D), академич Б.Авид
Доктор (Sc.D), профессор Ц.Баатар
Доктор (Ph.D), профессор
Д.Уламбаяр
Магистр (MBA) Л.Нямхүү,
Магистр (MBA) М.Баярбилэг
Доктор
(Ph.D), дэд профессор С.Туяа,
Доктор
(Ph.D), дэд профессор Д.Одмаа
