Вэбсайтын цэс
Хэлний сонголт
СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Монгол улсын шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр”, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран  “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж өнөөдөр санамж бичиг үзэглэлээ.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хооронд сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх явдал юм.

Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Гурван байгууллагын  ажлын хэсгийн гаргасан  төлөвлөгөөнд дараах  зургаан багц ажил тусгагджээ. Үүнд:

1.    Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

2.    Монгол улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;

3.    Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;

4.    Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;

5.    Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;

6.    Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын соёлын судалгаа хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт

 

  


Бусад мэдээлэл