Монгол улсад Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Их эрдэмтэн Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 6 дугаар сарын 12-ны өдөр СУИС-ийн Оюутан театрт зохион байгууллаа. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулсан юм. Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл үг хэлэв. Үүний дараа академич Д.Цэрэнсодном “Их эрдэмтэн Зава Дамдин тэргүүтэй судар бичгийн хүрээлэнгийн гурван ламын бүтээл туурвилын тухай” сонирхолтой илтгэл тавьсан юм. Эрдэм шинжилгээний хурал хүндэтгэл, талархлын үг, урлагийн тоглолтоор өндөрлөсөн юм.