ШУА-ийн харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирлыг сонгох сонгууль өнгөрсөн 3 дугаар сард болж, нийт 17 хүрээлэн, төвийн захирлыг сонгон томилсон билээ. Тэгвэл 6 дугаар сарын 5-ны өдөр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин харъяа байгууллагуудын шинээр томилогдсон болон улиран сонгогдсон захирлуудтай үр дүнгийн гэрээг үзэглэсэн юм
Үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд 15 хүрээлэн, төвийн захирал болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын холбогдох албаны хүмүүс оролцов. Хүрээлэн, төвийн захирлууд “цаашид байгууллагаа зөв, оновчтой менежментээр удирдан, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллах”-аа илэрхийлсэн юм.