ШУА-ийн
Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн
дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн
шинжилгээний ажлын тайланг өнөөдөр
хэлэлцлээ.
Энэ үеэр тус нутагт хайгуул судалгааг хийсэн Монгол Улсын Шинжлэх
ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Ахлах
ажилтан, багийн ахлагч доктор А.Энхтөрийн археологийн урьдчилсан хайгуул
малтлага, судалгааны ажлын тайлан болон Халхгол сумын Ялалт музейн Захирал
Л.Мягмарсүрэн “Хүүхдийн овооны тухай” хийсэн түүхэн судалгааг танилцуулж
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид тус түүх соёлын дурсгалт газрын орчим
аялал жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт аргад суурилсан хүүхдийн хөгжил,
хүмүүжилийн цогцолбор болгох, өргөн хүрээнд судалгаа шинжилгээний баг
ажиллуулах, санал санааачлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах зэрэг
саналуудыг дэвшүүлсэн байна.
Улмаар
Монгол улсын хууль, тогтоомж, Засгийн газраас Соёл, шинжлэх ухаан, боловсролын
талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилго зорилттой уялдуулан
Дорнод аймгийн хэмжээнд түүх археологи, угсаатан зүйн цогц судалгаа явуулах
шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан түүхэн дурсгалуудыг хадгалах хамгаалах,
сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийн
эргэлтэд оруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцож хамтын
ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.