Шинжлэх
ухааны докторын зэрэг хамгаалуулах журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан
ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалыг Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд танилцуулах
уулзалт өнөөдөр боллоо. Шинэ журмаар зохицуулагдах үйл ажиллагаа нь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах эрдэмтэн
судлаачдын судалгааны үйл ажиллагааг идэвхижүүлэхэд дэм болно гэдгийг эрдэмтэд онцолж байна.
Монгол
улсын шинжлэх ухаан технологийн тухай хуульд заасны дагуу Шинжлэх ухааны докторын зэрэг
хамгаалуулах ажлыг БСШУС-ын сайдын шийдвэрээр зохицуулдаг журамтай байсан.
Энэхүү журамд 2017 оны сүүлчээр өөрчлөлт орж
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн
бүрэлдэхүүнийг ШУА-ийн ерөнхийлөгч баталдаг байхаар зохицуулсан байна.
Түүнчлэн
шинжлэх ухааны доктор хамгаалах бүтээлд тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ. Гадаадын
өндөр нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн
бүтээлийн тоо, докторын эрдэм шинжилгээний ажил удирдсан байх
гэх мэт шаардлагууд өмнө нь тавигддаг
байсан. Тэгвэл шинэ журмаар тухайн эрдэмтэн өөрийн судалгаанд үндэслэн бичсэн 2
монограф эсвэл өндөр хөгжилтэй оронд хамгаалсан патентийг дүйцүүлж болно гэж нэмж тусгажээ. Ингэснээрээ Ph.D доктор хамгаалаад идэвхитэй эрдэм
шинжилгээ судалгааны ажлаа хийж байгаа залуу
эрдэмтдэд шинжлэх ухааны докторын
зэрэг хамгаалах бололцоо нэмэгдэж байна.