Шинжлэх ухааны
академиас эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны
ажлыг дэмжих зорилгоор 2002 оноос залуу
эрдэмтдэд грант тэтгэлэгийг олгож эхэлсэн билээ.
Энэ хугацаанд
нийт 280 гаруй төсөл шалгарч үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй олон ажил
хийгджээ.
2018-2019 онд
нийт 22 төсөл шалгаруулж Грант олгосон бөгөөд тэдгээр эрдэмтэн, судлаачдын
судалгааны ажлын үр дүнг өнөөдөр хэлэлцлээ.
Тухайлбал, академич
Б.Бямбаа төслийн хүрээнд Малын гадар,
дотор паразитийн эсрэг үйлчилгээтэй Ивомик тарилгын бэлдмэлийн технологи боловсруулж, туршсан үр дүнгээ танилцууллаа.
Мөн доктор
Д.Баттогтохын Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлох, нэгдсэн зураглал хийх
аргачлал боловсруулах ажил энэ төслийн хүрээнд ажмиллтай хийгдсэн байна. Доктор
Б.Золжаргал “Ардын уламжлалт нэр томьёо, үг хэллэгийн өв” номоо энэ төслийн дэмжлэгээр хэвлүүлжээ. Энэ
мэтчилэн грант авсан судлаачид бүгд өөр өөрсдийн төслийн үр дүнг танилцуулж, ажмилттай
хэрэгжүүлж байгаа юм байна.