Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг нар ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн ажилтан, албан хаагчидтай өчигдөр /2017.10.04/ уулзалт хийлээ. Уулзалтаар салбарын ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
Мөн энэ үеэр Монгол улсад Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухааны салбарын зарим албан хаагчдыг МҮЭХ-ны зүгээс шагнаж урамшуулсан юм. ШУА-ийн ТАХ-ийн ерөнхий нягтлан бодогч О.Баярсайханыг МҮЭ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр, ФТХ-ийн доктор М.Цэрэнчимэд, ЕБСБХ-ийн ЭША, ҮЭ-ийн тэргүүлэгч гишүүн Д.Энхнасан, доктор Д.Зоёо нарыг “Хөдөлмөрийн хүний төлөө” хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.