Францын Парис хотноо “Future Earth буюу Ирээдүйн дэлхий” олон улсын хөтөлбөрийн Ерөнхий зөвлөлийн их чуулган энэ сарын 21-23 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд Монгол улсаас "Ирээдүйн дэлхий” үндэсний хорооны дарга, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга доктор Д.Баттогтох, нарийн бичгийн дарга бөгөөд ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг нар оролцов.
Тус их
чуулганд 43 улс, 9 дэлхийн зангилаа төв, 27 олон улсын байгууллага, 20 бүсийн
болон үндэсний хороо, 8 дэмжигч байгууллагын нийт 170 орчим төлөөлөгч цахим
болон танхим хосолсон хэлбэрээр оролцон дараах 5 чиглэлээр зөвлөмж боловсруулж
Удирдах зөвлөлд хүргүүллээ.
1.
Ирээдүйн дэлхий олон улсын хөтөлбөрийн стратегийн гол салбар чиглэл, ажиллах
төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалт зэргийг нарийвчлан гаргав.
2. Улс, Бүс, дэлхийн төвүүдэд тулгамдаж байгаа
асуудлуудыг нэг бүрчлэн тодорхойлж шийдвэрлэх гарц шийдэл, хэрэгжүүлэх үйл
ажиллагааны жагсаалтыг гаргав.
3. Тогтвортой хөгжлийг хангахад дотоодын,
салбар хоорондын, салбар дамнасан болон олон улсын хамтын ажиллагааг илүү
өргөжүүлэх чиглэлүүдийг тодорхойлов. 4. Шинжлэх ухаан бодлогын уялдаа холбоог
хангахад Салбар дамнасан судалгааг илүү дэмжих замаар хамтарсан хөрөнгө
оруулалт бий болгохыг чиглэл болгов.
5. Шинжлэх ухааны мэдлэгийг нийгэмд түгээх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн механизмыг илүү нарийвчлан тодорхойлж улс орнууд туршлагаа хуваалцах Платформ хөгжүүлэн байнга идэвхтэй ажиллуулахыг дэмжлээ. Тухайлбал Шинжлэх ухааны үр дүнг бодлого боловсруулагч нарт хөрвүүлэн түгээх мэргэжлийн институт, бүтэц зохион байгуулалтыг бий болгох, ажилтныг бэлтгэн мэргэшүүлэх сургалтыг хөгжсөн орнууд байнга явуулах, Нээлттэй мэдээллийн санг хөгжүүлэх, санхүүжилт босгох, холбогч байгууллагуудыг бий болгох.
Мөн Ирээдүйн дэлхий олон улсын
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улс санаачилгатай ажиллаж Science-Policy
Pathways буюу Шинжлэх ухаан бодлогын холбоо сэдэвт арга хэмжээг өнгөрсөн жилээс
эхлэн зохион байгуулж, Үндэсний хороог маш олон байгууллагын төлөөллийг
хамруулан байгуулсан нь сайн туршлагаар үнэлэгджээ.