Дэлхийн Шинжлэх Ухааны өдөр болон Шинжлэх Ухааны Ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Олон Улсын Харилцаан хүрээлэн 2017.11.29-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.
Нээлтэнд ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор профессор Р.Бандий, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы ЭНБДарга, доктор, профессор Ц.Энхчимэг, ХИС-ийн ОУХНСС-ийн захирал доктор профессор Д.Уламбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд ШУА-ийн ОУХХ-ийн захирал, доктор (Sc.D), профессор Ж.Баясах “Монгол Улс хийгээд хөрш орнуудын харилцаан дахь шинэ өрнөл” ОУХХ-ийн ЭШТА, доктор (Sc.D), профессор О.Батсайхан. “Япон улсын Тоёобүнко-Дорно дахины эх сурвалжийн санд буй Монголын түүхэнд холбогдох баримт бичгүүдийн талаар”,ОУХХ-ийн ЭША, “Олон улс судлал” сэтгүүлийн нарийн бичгийн дарга Р.Төрдалай “Олон улс судлал” сэтгүүл, “The Mongolian Journal of International Affairs” сэтгүүлийн танилцуулга, ОУХХ-ийн ЭША, сэтгүүлийн нарийн бичгийн дарга Т.Бат-Амгалан “Pax Mongolica” сэтгүүлийн танилцуулга, ОУХХ-ийн Гурав дахь хөрш орон судлалын салбарын эрхлэгч, ТЗЕСМХ-ны Ерөнхийлөгч, профессор Д.Алтай ОУХХ-ийн дэргэдэх “Төв Зүүн Европ Судлалын Монголын холбоо-ТББ”-ын танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Тус өдөрлөгт МУИС, ХИС-ийн оюутнууд хамрагдав.