Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГЕРМАНЫ ЭРДМИЙН СОЛИЛЦООНЫ АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
ГЕРМАНЫ ЭРДМИЙН СОЛИЛЦООНЫ АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл өчигдөр Германы эрдмийн солилцооны алба- DAAD-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын  тэтгэлэгт хөтөлбөрийн хэлтсийн дарга Кристиан Штрова багийн ахлагч Сандра нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл ШУА нь Германы эрдмийн солилцооны албатай 1991 онд Баруун Европийн орнуудаас  анх  гэрээ байгуулж байсныг онцлоод   хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  чиглэлийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, анх байгуулсан гэрээг шинэчлэх, эрдэмтэн, судлаачийн солилцоог  өргөжүүлэн  урт хугацааны эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх,  PPP(Project based Personnel Exchange Programme) хамтарсан хөтөлбөрт Монгол улсыг хамруулах тал дээр хамтарч ажиллахаар ярилцлаа.  

Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл ирэх есдүгээр  сард Австри, Герман, Унгар улсад ажлын айлчлал хийхтэй  холбогдуулан  Герман улсын Бонны их сургуулийн Төв Азийн семинар факультетэд (Central Asian Seminar) уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.     


Бусад мэдээлэл