ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун “XVII зууны монголын гадаад ертөнц: Орос, Манж чин улсын харилцааны түүх” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээлээ хэлэлцүүлж, 3 дугаар сард амжилттай хамгаалсан билээ.
Улмаар “Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журам”-ын 8.4 дэх заалт, Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн 03 тоот тогтоолыг үндэслэн ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл профессор С.Чулуунд “Шинжлэх ухааны докторын диплом”-ыг (2017.05.03) гардуулан өглөө.