Өнөөдөр “Дэлхийн ном зохиогчийн
эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Үүнтэй холбогдуулан ШУА-иас Чингэлтэй дүүрэгт шинээр нээгдэж буй “Иргэний
номын сан”-д эрдэмтэн судлаачдынхаа эмхтгэн хэвлүүлсэн ном, сэтгүүлээс
хандивлалаа. Тус номын санг “Хүүхдийн оюуны боловсролыг
дэмжих төв” санаачлан нээж ажиллуулж байгаа бөгөөд Австрали улсад сургууль төгсөгчдийн холбооноос дэмжлэг
үзүүлжээ.
Хотын төвийн үйлчилгээнээс
алслагдсан гэр хорооллын иргэдэд
зориулсан “Иргэний номын сан”-гаар тус дүүргийн бүх насны хүмүүс үйлчлүүлж
болох бөгөөд даваагаас бямба гаригуудад 10-17 цагийн хооронд тогтмол ажиллах юм
байна.