ШУА-ийн ээлжит Их чуулган 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт Соёлын төв өргөөний 3 давхрын танхимд болно.
Энэ удаагийн чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2014 оны тайланг хэлэлцэх бөгөөд Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн тухай танилцуулга хийх юм. Их чуулганд Их чуулганы гишүүд буюу академичид, тэргүүлэгч гишүүд, хүрээлэн, төвийн захирлууд оролцоно.
Та бүхнийг хүрэлцэн ирж ШУА-ийн эрдэмтэд 2014 онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар мэдээлэл авна уу.