Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛЫН ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МУИС-ийн Физик электроникийн сургуулиас санаачлан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, МУБИС-ийн Физик технологийн сургууль, Монголын Физикийн нийгэмлэг хамтран “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” сэдвийн дор “Физикчдийн үндэсний анхдугаар форум”-ыг 2012 онд зохион байгуулсан билээ.

Анхдугаар форумаас гарсан саналын дагуу Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Физик технологийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, Монголын Физикийн Нийгэмлэг, аж ахуйн нэгж, хувийн сектор болон гадаадад ажиллаж сурч буй физикчидтэй хамтран “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ийг 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг хурлаар физикийн сургалт, судалгааны ажлын өнөөгийн түвшин, ололт амжилт, бэрхшээл ойрын болон хэтийн зорилгын талаар илтгэл тавин, Физик боловсрол, Онолын ба Их энергийн физик, Хатуу биеийн физик, Оптек, спектор судлал, Хэрэглээний физик (Электроник, Сэргээгдэх эрчим хүч), Цөмийн технологи, цөмийн физик, Биофизик, Геофизик, Монголын физикийн нийгэмлэгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн зах зээлийн харилцаа хөгжил, олон ургальч үзэл бүхий нийгмийн харилцаанд шинжлэх ухаан, боловсролын салбарыг уялдуулах, оновчтой хувилбаруудыг сонгох, физикийн шинжлэх ухааны салбарт зах зээлийн шилжилтийн үед гарсан зарим сөрөг үр дагаврыг засах, эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монгол хүний хөгжилд физикчдийн оруулах хувь нэмрийг оновчтой, үр дүнтэй болгох үүднээс хуралд оролцогчдын зүгээс Монгол Улсын Их хурал, Засгийн Газар, ШУА болон нийт физикчдэдээ хандсан уриалгыг гаргажээ.


 


 


 



Бусад мэдээлэл