Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ” СЭДЭВТ ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ” СЭДЭВТ ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны Академиас санаачлан Монголын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сэдэвт оюуны өмчийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 90 орчим хүн цахим болон танхимаар оролцлоо.

Энэхүү сургалтаар аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрхийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэрхэн чанартай оюуны өмч бий болгох, патент мэдүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг хүртэх боломж болон оюуны өмчийн үнэ цэнийг бий болгогч оролцогч талуудын үүрэг хариуцлага, жишиг үнэлгээний ач холбогдол зэрэг чухал сэдвийн хүрээнд  мэдээлэл өгч, санал  солилцсон юм.  

“Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сургалтыг   Оюуны өмчийн газрын ахлах шинжээч Б.Одгэрэл, зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн М.Оюунболд, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтэгш, Оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, Т.Түвшинцэнгэл чиглүүлж ажиллалаа.   


Бусад мэдээлэл