Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ХӨРШ ОРНУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ХӨРШ ОРНУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: нийгэм, соёл, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уламжлалт бага хурал 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагт ШУА-ийн 3 давхрын хурлын танхим /СТӨ Г корпус 3 давхар/-д эхэлнэ.

Хурлыг нээж БСШУС-ын Сайд, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл нар үг хэлнэ. Тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явц, нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн өнөөгийн байдал болон тогтвортой хөгжлийн цаашдын хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг голлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын дунд судалгааны ажлын үр дүн, шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл солилцох, хуралд оролцогчдын санаа бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн асуудлын гарц шийдлийг олоход оршиж байна.

Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын Их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургуулийг төлөөлсөн судлаачид оролцох юм.

Утас: 99025622, 99048958



Бусад мэдээлэл