Хурлыг нээж ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, ШУА-ийн Физик, математик, информатикийн салбарын Бага чуулганы дарга, академич Д. Сангаа нар үг хэлэв.
Мөн ШУА-ийн Геологи, газарзүй, байгаль орчны Бага чуулганы дарга, академич Д.Доржготов, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор(Ph.D) Д.Одгэрэл, ШУА-ийн Физик, математик, информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Ц.Болортамир нар хурлыг чиглүүлэн удирдаж явууллаа.
Тус хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Жэйд Газ Монгол ХХК зэрэг төр, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс 8 үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв.