Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Тайваний Үндэсний төв их сургуулийн профессор Тимоти К.Ши, Чи Лин Ху болон Монгол-Тайваний Технологи дамжуулах төвийн гишүүдийг /2017.04.11/ ШУА дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Шинжлэх ухаан технологийн сан, Монгол-Тайваний хамтарсан “Оюутан залуучуудад мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх автомат зөвлөмжийн систем” төслийн үйл явцыг танилцуулсан юм. Түүнчлэн хоёр тал цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.