Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Залуу судлаачдын “ГеоЭко” клуб сурагчдад зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулав
 Залуу судлаачдын “ГеоЭко” клуб сурагчдад зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулав

ШУА-ийн дэргэдэх Залуу судлаачдын “Geoeco” клубээс санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад экологийн боловсрол олгох, тухайн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчдад мэдээлэл хүргэх үүднээс эрдэм шинжилгээний байгууллага болон байгаль орчны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудыг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд 23, 24 дүгээр дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад Шинжлэх ухааны академи болон Геоэкологийн хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, судалгаанаас гарсан зарим үр дүнгийн талаар танилцуулав. Мөн түүнчлэн экологийн боловсрол олгох үүднээс Монгол орны экологи, цөлжилт, экосистемийн бүрэлдэхүүн болох ойн нөөц, төлөв байдал, түүний ач холбогдол, газрын төлөв байдал, нөөц түүний ач холбогдол, усны нөөц, түүний ач холбогдол болон байгаль орчинд үзүүлж буй хүний буруу үйл ажиллагаа, үүнээс хэрхэн сэргийлэх талаар илтгэл хэлэлцүүлэв.

Байгаль орчин тухайлбал, газар, ус, ой мод, экологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг монгол улсын томоохон их, дээд сургуулиуд болох Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн элсэлтийн нөхцөл, сургалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийн, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн үр дүнтэй уулзалт болсон юм.

Бидний өдөрлөг арга хэмжээг явуулах бололцоо олгосон 23, 24-р сургуулийн удирдлага, хамт олон болон сурагчдад талархал илэрхийлье.



Бусад мэдээлэл