Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШУА-ИЙН МЭДЭЭ”СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
“ШУА-ИЙН МЭДЭЭ”СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

PROCEEDINGS

OF THE MONGOLIAN ACADEMY OF SCIENCES


“ШУА-ИЙН МЭДЭЭ”СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА


“ШУА-ийн Мэдээ” (Proceedings of the Mongolian Academy of Sciences) сэтгүүл нь хэвлэмэл болон Онлайн хэлбэрээр жилд 4 удаа хэвлэгддэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм."ШУА-ийн Мэдээ" сэтгүүл нь “Mongolia Journals Online” Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн (INASP) төслөөр хөгжүүлж буй шинжлэх ухааны сэтгүүлийн багцад багтаж, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн JPPS стандартын дагуу хөгжиж буй сэтгүүл тул Судлаач таны бүтээлд DOI (Digital object identifier) дугаар олгогдож, Google Scholar хайлтын системд бүртгэгдэнэ. Ингэснээр Таны бүтээл Олон улсын түвшинд гарч бусад орны эрдэмтэн, судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс авах Эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар ISSN 2312-2994, хэвлэмэл ISSN 2310-4716 болно.

 

“ШУА-ийн Мэдээ” сэтгүүлийн 2018 оны II улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн туурвисан байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, бусад сэтгүүл хэвлэлтэд хүлээн аваагүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд өөр сэтгүүлд илгээхгүй болон хамтран зохиогчоос уг өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм. “ШУА-ийн Мэдээ” сэтгүүлд бичсэн өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!

 

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2018 оны 5 дугаар сарын 20-ний дотор багтаан ирүүлнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийг цахим шуудангаар denkhamgalan4@gmail.com; pmas@mas.ac.mn хаягаар хүлээн авна. Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг хичээх болно.

 

Холбоо барих утас: (976-51)265001, Факс: 976-51-262247

Үүрэн утас: (976) 9907-0950;

“ШУА-ийн Мэдээ” сэтгүүлийн Редакцийн зөвлөл

Ерөнхий сайд А.Амарын гудамж-1

Улаанбаатар 14200, Монгол улс,

Индекс 14023; ISSN 2310-4716;



Бусад мэдээлэл