Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Шинжлэх ухаан-оролцоо 23” чуулга уулзалтаар шинжлэх ухааны оролцоо, нээлт, инновац, ололт амжилтыг онцлов
“Шинжлэх ухаан-оролцоо 23” чуулга уулзалтаар шинжлэх ухааны оролцоо, нээлт, инновац, ололт амжилтыг онцлов

 Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оны Шинжлэх ухааны ажилтын өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох зорилго бүхий "Шинжлэх ухаан Оролцоо" форум 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. 
Шинжлэх ухааны оролцоо, инновац, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Олон улсын шинжлэх ухааны салбарт "Science Engagement" буюу "Шинжлэх ухааны оролцоо"-г чухалчилж, нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол Улсын шинжлэх ухаан дахь оролцооr хангах төлөөллүүд цугларч шийдлээ хэлэлцэв.
Энэхүү "Шинжлэх ухаан-Оролцоо 23" форумаар
"Шинжлэх ухаан Оролцоо" салбар хэлэлцүүлэг: Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдлын тухай
"Монгол улсын шинжлэх ухааны нээлт, инновац, ололт амжилтууд" салбар хэлэлцүүлэг: Монголд болон дэлхийн хэмжээнд хөгжиж буй шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, нээлт, ололт амжилт, шинэ чиг хандлага
"Судалгаа хөгжүүлэлт, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнес" салбар хэлэлцүүлэг: Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, венчур херенге оруулалт, гарааны бизнесийн хөгжил, тулгарч буй асуудал, шийдэл
"Залуу эрдэмтэн, судлаачдын инновац ба нээлт" салбар хэлэлцүүлэг: Залуу эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилсан шийдэл, инновац, ололт амжилт гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд илтгэлүүд танилцуулагдан, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Бидний нэгдсэн хэлэлцүүлэг "Шинжлэх ухаанд илтгэлийг бий болгох Оролцоо, хамтын ажиллагаа" гэсэн сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Түүнчлэн форумын үеэр 2023 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, "Хүрэлтогоот 2023° шилдэг залуу судлаачдад шагнал гардуулах ёслол болов.



Бусад мэдээлэл