Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН СУДАЛГАА-АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
“ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН СУДАЛГАА-АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

ШУА-ийн Физик, Математик, Информатик болон Техник технологийн салбарын Бага чуулганаас Монгол орны газрын ховор элементийн судалгаа, түүний хэрэглээ, ач холбогдол, бодлого, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилгоор "Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хурлаас зөвлөмж гаргаж холбогдох төр засгийн байгууллагад хүргүүлэх юм.



            Тус хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Геологийн хүрээлэн, “Эрдэнэс-Монгол” ХХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль, МУИС-ийн Улаанбаатар сургууль болон  Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-тай хамтран хамтран зохион байгуулж байна. 

Өнөөдрийн хуралд 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд тус хуралд 13 илтгэлийг төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн 3 үндсэн салбарт хуваан хэлэлцүүлж байна.


Бусад мэдээлэл