ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн ээлжит чуулган энэ оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгуулж, бүх гишүүдийн 97 хувийн ирцтэйгээр МАУА-ийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Чуулганыг МАУА-ийн Ерөнхийлөгч, академич Ш.Болд даргалж, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгийг танилцуулан батлуулав. Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд оролцож ажиллалаа. МАУА-ийн дүрмийн дагуу шинэ гишүүний сонгууль 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд байгуулагдсан цагаас хойш 8 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж, шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөсөн байна. МАУА-ийн чуулганаар шинээр Анагаах ухаан- 2, 45 хүртэлх насны залуу эрдэмтдийн квот 2, нийт 4 эрдэмтнийг нэмж сонгохоор тогтож, МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлд хянан магадалгаа хийсэн ажлын хэсгийн танилцуулга дүгнэлтийг ажлын хэсгийн дарга, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ж.Оюунбилэг нэр дэвшигч бүрээр бүтээлийн товчоон, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй илтгэж танилцуулав.
МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд:
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас албажуулж ирүүлсэн гишүүдийн сонгуулийн мэргэжлийн чиглэл, квотын дагуу МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийг сонгох шалгаруулалтыг нууц санал хураалтаар сонгов. Нууц санал хураалтын дүнгээр анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюуш 54%, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Даваацэрэнгийн Уранчимэг 54%, анагаах ухааны доктор, профессор Эрдэнэчимэгийн Сэлэнгэ 58%, анагаах ухааны доктор, профессор Дашжамцын Шагдарсүрэн 67%-ийн саналаар ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн гишүүнээр сонгохоор тогтов.
Монголын Анагаах ухааны Академи
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи