Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭД ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНУ-ЫН БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭВ
ЭРДЭМТЭД ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНУ-ЫН БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол-Америкийн нийгэмлэг, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төв хамтран "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 1 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Хуралд Гадаад хэргийн яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхим, АНУ-ын энх тайвны корпус, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтэн судлаачид АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор А.Нямдолжин хэлэхдээ, “Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жлийн хугацаанд АНУ-аас Монголыг маш олон талаар дэмжих бодлого баримталсаар ирсэн. Анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга монголд ирэхдээ гуравдахь хөршийн бодлого гэдэг асуудлыг тавьсан. Ингээд манай улс Гадаад бодлогынхоо үзэл баримтлалд гуравдахь хөршийн бодлогыг оруулж ирсэ нбаөйх жишээтэй. Тэгэхээр манай улсын гадаад бодлого болон гуравдахь хөршийн хүрээнд АНУ-тай хамрилцах харилцаа чухал юм” хэмээв.

Тус хурал хоёр орны түүхэн ойн жилд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Нөгөөтэйгүүр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээж авахтай ойр цаг хугацаанд болж өнгөрч байгаа юм. Тиймээс залуу судлаачид АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн ярилцав.



Бусад мэдээлэл