Тувагийн хүмүүнлэгийн болон нийгэм, эдийн засгийн хавсарга судалгааны хүрээлэнгийн 70 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “XXI зууны хүмүүнлэгийн шинжлэх ухаан: Хүн, нийгэм, глобаль ертөнц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Хурлын үеэр Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн бодлогын судалгааны салбарын Казак, ойрад судлалын секторын эрхлэгч доктор, профессор Г.Золбаярыг "Тува улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор шагнажээ.