ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач С.Далантай,
Г.Батболд, Ц.Буянхишиг нарт Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар
“Хөдөлмөрийн медаль” олгожээ.
Энэхүү шагналыг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл залуу судлаачдад гардуулж өглөө.
ШУА-ийн
Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги
Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага
судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд
бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлээд байна. Тус төсөлд оролцон ажилласан дээрх судлаачдын хөдөлмөрийг үнэлэн энэхүү
шагналыг олгож байгаа юм байна.
Дээрх олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг
бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12
мөр бичээс хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон. Тус дурсгал нь НТ 689 оны орчим
бүтээгдсэн дурсгал хэмээн үзэж байна.