Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Сансар од эрхсийн ордонд Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзоригт зориулсан Хүндэтгэлийн самбар босголоо.
Самбарын нээлтэд БШУЯ, ШУА, Одон орон, геофизикийн судалгааны төв, Информатикийн хүрээлэн, “Сансар-81” ТББ-ын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.
Энэхүү самбар нь Монгол хүн сансарт нисэхэд хэрхэн бэлдэж байсан талаар болоод түүний ажил амьдрал, бүтээл туурвилыг олонд танилцуулж, уг ордноор зочлогсдод өргөн мэдлэг болохуйц бүтээл болсон юм.
“Интеркосмос” сансрын хамтарсан нислэгт Монголын анхны сансрын нисгэгч,ЗХУ-ын Баатар, Монгол Улсын БаатарЖ.Гүррагчаатай гурван жилийн хугацаанд хэрхэн бэлтгэл хийж байсан тухай, Монгол Улсын шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмэр, Монголд анхирж байсан АНУ-ын нисгэгч Клаев Мэйрийн хамт авахуулсан түүхэн зураг,түүний хамт олон, монгол орны газарзүйн байрлалыг сансраас авч байсан зураг зэргийг байршуулсан байна.