Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ын Эрхүү хотод олон улсын онол-практикийн бага хурал боллоо
ОХУ-ын Эрхүү хотод олон улсын онол-практикийн бага хурал боллоо

Монгол улс, Оросын холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Монгол улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Байгалын улсын их сургууль, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Эрхүүгийн Шинжлэх ухааны төвтэй хамтран “Монгол-Орос: Түүх, дипломат харилцаа, эдийн засаг, шинжлэх ухаан” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурлыг ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Бага хуралд монголын талаас УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, доктор, профессор Ч.Улаан, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болд, ШУА-ийн Эрхүү хот дахь төлөөлөгч, доктор, профессор Б.Болдбаатар, ОУХХ-ийн ЭШТА, доктор, профессор О.Батсайхан, оросын талаас ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Левченко С.Г., Байгалын улсын их сургуулийн захирал, доктор, профессор Суходолов А.П., ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь төлөөлөгч Курбатова Л.П., Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвийн эрдэм шинжилгээний удирдагч, академич Бычков И.В. нар болон монгол судлаач эрдэмтэн, профессор, оюутнуудын өргөн төлөөлөл оролцлоо.



Бусад мэдээлэл