Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЁСЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
 НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН  БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЁСЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран нийгмийн шинжлэх ухааны салбарын багш, мэргэжилтнүүдэд зориулсан ёсзүйн хичээлийг заах арга зүйг сайжруулах 4 өдрийн сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү 4 өдрийн сургалт нь их, дээд сургуулийн нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,  багшлах арга зүйг сайжруулах зорилготой юм. Сургалтыг ЮНЕСКО-ийн ёсзүйн хөтөлбөрийн эрдэмтэн, судлаач багш нар хүрэлцэн ирж удирдан явуулж байгаа юм.   

Сургалтыг  эхэнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын нийгэм, хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Юнис Смит  Eunice Smith, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн  Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлж сургалтад амжилт хүссэн. Энэ үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн  Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Энэхүү сургалт манай боловсролын байгууллагын сургалтын агуулгын шинчлэлд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Цаашид бид дээд боловсролын шинэчлэлийн  явцад нийгэм хүмүүнлэгийн ухаан тэр дотроо  ёс зүйн асуудлыг илүү анхаарч технологийн шинэ  эрин үед ёс зүйн зохих шаардлага дүрмийг тавьж түүнийг нийгэмд түгээхэд та бүхний оролцоо чухал юм” гэдгийг онцолсон юм.

Шинжлэх ухаан, техник технологи  хөгжиж дэвшихийн хирээр аливаа асуудлыг ёсзүйн үүднээс шийдвэрлэх нь нийгмийг хөгжилд хамгийн чухал үүрэгтэй билээ. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбаруудад ёсзүйн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хүрээнд ЮНЕСКО-ийн нийгмийн шинжлэх ухааны салбарын ёсзүйн хөтөлбөрийн дагуу багш нарт зориулсан ёсзүйн сургалтыг зохион байгуулахыг гишүүн орнууддаа уриалан дэмжлэг үзүүлдэг билээ. Монгол Улсад тус сургалтыг энэ жил 2 дах удаагаа зохион байгуулж байна.  Анхны сургалтыг 2016 онд зохион байгуулжээ.


 


Бусад мэдээлэл