Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРОС ИРГЭНШЛҮҮДИЙН ХАРИЛЦАН НЭВТРЭЛЦЭХ АРГА ЗАМ, МЕХАНИЗМ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ ОРОС ИРГЭНШЛҮҮДИЙН ХАРИЛЦАН НЭВТРЭЛЦЭХ АРГА ЗАМ, МЕХАНИЗМ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Монгол, Орос иргэншлүүдийн харилцан нэвтрэлцэх арга зам, механизм” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 7-ны өдөр ШУА-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хуралд ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэн болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн 18 эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж оролцсон юм. Эрдэм шинжилгээний хурлаар 20 гаруй илтгэл хэлэлцүүлэн санал бодлоо солилцож, эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуралд хэлэлцэж буй сэдвийн хүрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин “Нүүдлийн соёл иргэншлийг судлах зарим асуудал”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар “Иргэншил хоорондын харилцан нөлөөлөл дэх Монголын залуучуудын оролцооны шинж хандлага”, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн захирал, академич М.Г.Горшков “Нийгэм, соёлын өөрчлөлт дэх Оросын залуучуудын нийгмийн адилсал”, ОХУ-ын Дорно дахин судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, доктор В.В.Наумкин “Соёл иргэншил хоорондын харилцаан дахь нүүдэлчдийн уламжлалт соёлын зарим шинж тэмдэг: Араб, Монгол, Казакстан орнуудын дунд хийгдсэн харьцуулсан дүн шинжилгээ” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Түүнчлэн ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, сургалтын төвийн захирал, доктор З.Т.Голенкова “Даяаршлын нөхцөл дэх завсаргүй боловсролын асуудал” сэдвээр, мөн тус хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвийн эрхлэгч, доктор А.С.Железняков “Соёл иргэншлийн хоорондох нөлөө: Боломж ба сорилт” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Мөн энэ үеэр ОХУ-ын Дорно дахин судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, доктор В.В.Наумкиныг дорно дахин судлалын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин гардуулан өгсөн юм.



Бусад мэдээлэл