ШУА-ийн
Тэргүүлэгчдийн газрын хэлтсийн дарга нар, эрдэмтэн нарийн бичгийн дарга,
ажилтан албан хаагчид оролцсон 2019 оны эхний шуурхайгаар Тэргүүлэгчдийн газар
болон харьяа хүрээлэнгүүдийн тайлангуудыг чанартай нэгтгэн гаргаж, хугацаанд нь
БСШУСЯ болон холбогдох бусад байгууллагуудад хүргэж ажиллахыг орлогч дарга
Б.Бат-Эрдэнэ хэлтсүүдэд үүрэг болгов.
Мөн
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар
баримтлах бодлого, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогууд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж тус бодлогыг
хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажлын
төлөвлөгөөндөө тусгах, Шинжлэх ухааныг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер
төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч эрчимтэй ажиллахын зэрэгцээ хүрээлэнгүүд олон улсын хөгжлийн сан руу
хандсан төсөл бичих, оюуны өмчийн хэрэгжилт зэрэг дээр түлхүү анхаарч ажиллахыг
даалгалаа.