Өмнөговь аймгийн Даланзадгад хотод
энэ сарын 20-23-ны өдрүүдэд болсон “Бүс
нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний
хуралд ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөл оролцоод ирлээ.
Тус
аймаг дахь “Инноваци, технологийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд
зориулсан “Бүс нутгийн хөгжилд
инноваци, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн
судлаачид “Шинжлэх ухаан
ба инноваци”, Малын гаралтай түүхий
эдийг ашиглах боломж, Бүс нутагт инновацийн тогтолцоог бүрдүүлэх нь, Өмнөговь
аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, сайжруулах
боломж, Ашигтай бичил биетний технологийг Өмнөговь аймагт ашиглах боломж, Уул уурхайн ашиглалт, ундны усны чанар, малын гаралтай
хаягдлыг боловсруулах хими-технологийн судалгааны үр дүн, Санхүү эдийн
засгийн бүтээж буй иновацийн экосистем, туршлага үр дүн, Ингэний цэгээний
хүнс-биологийн үнэт чанарын судалсан дүн, Говийн бүсэд “Агро ойн аж ахуй”
хөгжүүлэх боломж хүрсэн үр дүн, Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнийн говь, Ингэний
хоормогноос сүүн хүчлийн бактерийн цусны даралт бууруулах идэвхийн судалгаа
зэрэг 20 гаруй сэдвийн хүрээнд эрдэм
шинжилгээний илтгэл хэлэлцжээ.
Мөн энэ үеэр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад ЭШБ,
гарааны компанийн судалгаа боловсруулалтын үр дүнд бий болсон инновацын
бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож
бүтээгдэхүүний талаар сонирхсон мэдээллээ авч, худалдан авалт хийсэн байна.
Дээрх эрдэм шинжилгээний хурлын
хүрээнд ШУА, Өмнөговь аймгийн Засаг Дарга хооронд хамтын ажиллагааны санамж
бичиг байгуулж ажиллахаар боллоо.
Хамтын
ажиллагааны зорилго нь ШУА-ийн эрдэмтэн,
судлаачдын судалгаа хөгжил, үйл ажиллагааны чиглэл, туршлага, бүтээгдэхүүн
үйлчилгээний үр дүн, материаллаг баазад түшиглэн бий болсон инновацийн
технологийг орон нутгийн үйлдвэрлэл, хөгжилд нэвтрүүлэх,
сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, судалгаанд суурилсан
бодлогын болон технологийн шийдэл загварыг боловсруулах, салбарын болоод салбар
дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновацын эко системийг
хөгжүүлэх, талууд харилцан өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эрдэмтэн,
судлаачдын болон орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ, иргэдийн ажиллах, амьдрах
орчин нөхцөлийг сайжруулахад чиглэгджээ. Тодрруулбал:
·
Сэргээгдэх эрчим хүчний
НӨӨЦ аймаг хөтөлбөр хэрэгжүүлэх
·
Боловсруулах үйлдвэрүүдэд
байгаль орчинд ээлтэй, нөөцийг дахин ашиглах технологиудыг нэвтрүүлэх
·
“Ногоон Говь” хөтөлбөр
хэрэгжүүлэх
·
ШУА-ийн харьяа “Говь
судлалын төв” байгуулах
·
Гадаргын болон гүний усны
нөөц, ашиглалтыг сайжруулах стандарт, норм, усны зөв зохистой ашиглалтын
технологийг нэвтрүүлэх
·
Өмнөговь БРЭНД, ЭКО аялал
жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх
·
Өмнөговь аймгийг ЮНЕСКО-ийн байгаль, соёлын өвд бүртгүүлэх
·
Ундны усны чанарыг
сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр тусгаад байна.