Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжигдсэн төслийн
үр дүнд бий болж, Монголын эрдэмтдийн
оюун ухаанаар бүтсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд
түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, байнгын үйл ажиллагаа бүхий үзэсгэлэнгийн танхим нээгдлээ.
“Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ын нээлтийн үеэр Улсын захиалгат төсөл, инновацийн төсөл, цөм
технологийн төсөл, гадаадтай хамтарсан төслийн үр дүнд бий болсон 70 гаруй
бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн үзүүлээ. Үүнд;
1.
ШУТИС-ийн
багш, доктор Ц.Батсайхан
“Эсгий ширдэгний түүхэн хувьслын цогц үзмэрүүд урлаж
бүтээл, вертуаль музей байгуулах” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан “Ширмэл
ширдэг”,
2. Палеонтологи
геологийн хүрээлэнгийн захирал
Х.Цогтбаатар “Палеонтологийн олдвороос хуулбар хэв хийх” нэртэй инновацийн төслийн
хүрээнд гарсан “Палеонтологийн олдворын хэв”,
3. МААЭШХ-ийн захирал Ц.Батсүх “Эрдсийн баяжмал долооцын үйлдвэрлэл” нэртэй
инновацийн төслийн хүрээнд гарсан “Эрдсийн баяжмал-долооц”,
4. Мал эмнэлгийн хүрээлэн Доктор Я.Ганболд “Царцааны түүхий эдээс гаралтай
Акоритракт бэлдмэл болон Цармон нэмэгдэл тэжээл үйлдвэрлэн нийлүүлэх” нэртэй инновацийн төслийн хүрээнд
гарсан “Царцааны бэлдмэл /Акритракт/”,
5. МЭХ-ийн захирал Б.Батцэцэг “Малын хачиг шавьжийн эсрэг үйлчилгээтэй шинэ
эмийн үйлдвэрлэл” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан Делтамон пур-он,
6. Доктор С.Сээсрэгдорж “Жоншноос эмийн уламжлалт технологийн аргаар биологийн
идэвхит бэлдмэл гарган авах” нэртэй инновацийн төсөл, Антацид кальци-6, Остео
калци-5 зэрэг мэдлэг, оюун шингэсэн бүтээлээ танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ШУТСан нь Олон улсын стандартын академитай “Хамтран ажиллах
гэрээ” байгуулсан юм. Хамтын
ажиллагааны гэрээ байгуулснаараа ШУТСан төдийгүй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд үйл ажиллагаандаа
ОУ-ын стандартуудыг нэвтрүүлэх, улмаар ЗГ-ын 2017 оны “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах
бодлого батлах тухай” 295 дугаар тогтоолын “шинжлэх
ухаан, технологийн хөгжилд үндэсний чадамжийг оновчтой ашиглах, олон улсын
туршлага, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах” 2.3.3 заалтыг
хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.