ШУА-ийн ээлжит Их чуулган 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Их чуулганаар ШУА-ийн дэд ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэв. Нууц санал хураалтын дүнгээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.