ШУА, Болорсофт компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ
Санамж бичиг үзэглэх арга хэмжээ өмнө 2022 оны 5 сард “Тунгаамал загварыг ашиглах, хөгжүүлэх талаар харилцан санамж бичиг үзэглэж байсныг шинэчлэн энэ удаад Шинжлэх ухааны салбарт “Их өгөгдөл, хиймэл оюуны” салбарт хамтран ажиллахаар боллоо.
Манай улс урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж “Алсын хараа 2050”-ын хүрээнд олон зорилго зорилтууд тавьсны нэг нь Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшүүлэх тухай Төрөөс хэл, бичгийн талаар баримтлах бодлогын боловсруулсан.
Талууд цаашдаа “Тунгаамал” загварыг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв зохистой хэрэгжүүлэх, хэвшүүлэхэд хамтран ажиллах, кирилл-монгол хөрвүүлэгч КИМО бүтээгдэхүүнийг таниулах, Монгол бичгийн их өгөгдөл, санг арвижуулах, сургалт, судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг төр, хувийн хэвшил хамтран дараагийн түвшинд авчрах чухал алхам боллоо.
Уг санамж бичгийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Болорсофт компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Бадрал нар үзэглэлээ

Манай улс үндэсний хэл, бичгээ цахим орчинд ашиглаж хэвшүүлэхийн тулд одоо байгаа Юникодын алдааг засаж сайжруулсан “Тунгаамал” загварыг ашиглах шаардлагатай байгаа. Ийнхүү цаашид Монгол хэлний тухай хуульд заасанчлан хос бичгийн хэрэглээнд “Тунгаамал” загварыг улсын хэмжээнд нийтийн болон албан хэрэгт нэвтрүүлж, үндэсний стандарт болгон мөрдөнө.

Ирээдүйд хиймэл оюун дээр суурилсан робот хүн бүтээх зорилготой Болорсофт болон Чимээгээ системээс, Эгүнэ хиймэл оюуны алсын хараа, зорилгыг дэмжин ажиллахад ШУА-ийн зүгээс татгалзах зүйлгүйг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл онцолж байлаа.
Цаашдаа Монголоороо хязгаарлагдахгүйгээр Дэлхийд гарах амбиц тавин ажиллаж байгаа Монголын хиймэл оюуны туршлагатай компани Эгүнэ хэлд орж, мэдрэмжээ хуваалцдаг болсон нь манай улсын хувьд дэлхийд түүчээлэх технологийн дэвшил гэдгийг Бадрал захирал мөн онцолж байсан. Хиймэл Монгол хүнийг бүтээхэд алхам, алхмаар ойртож байгааг энэ жишээ том томруун харуулж буй.
Цаг хугацаа, хөрөнгө мөнгөний нэн тулгамдаж буй асуудлуудыг төр, хувийн хэвшлээрээ шийдэж. Хамтран нэгэн зорилго дор нэгдэж дэлхийд гарах шинэ түүхийн гэрч болох өдөр хонх цохиж байна.
Бусад мэдээлэл