Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“SPRINGER”-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮДИЙГ ТУРШИЛТЫН ХУГАЦААГААР ҮНЭГҮЙ УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“SPRINGER”-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮДИЙГ ТУРШИЛТЫН ХУГАЦААГААР ҮНЭГҮЙ УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар, Шинжлэх ухааны Академийн санаачилгаар Монголын номын сангуудын консорциумтай хамтран Шинжлэх ухааны Академи болон төрийн өмчийн 5 сургуульд дэлхийд алдартай “Springer”-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг үзэх туршилтын эрхийг 2015 оны 10-р сарын 7-ноос 2015 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл нээсэн болохыг эрдэмтэн, судлаач та бүхэнд дуулгахад таатай байна.

“Springer” нь дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухаан, технологи болон анагаах ухааны салбарын тэргүүлэх хэвлэн нийтлэгч бөгөөд дэлхийн 20 гаруй оронд 55 хэвлэлийн салбаруудаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн 170 жилийн хэвлэлийн түүхэнд өнөөдрийг хүртэл 200 гаруй Нобелийн шагналтнууд бүтээлээ хэвлүүлсэн байдаг бөгөөд жил бүр 2,200 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, 8,000 орчим ном хэвлэгдэн гарч байна.

Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид та бүхэн ШУА-ийн нэгдсэн сүлжээний интернэтэд холбогдсон компьютерээс http://link.springer.com/ линкээр холбогдон өгүүллээ үнэ төлбөргүй унших бүрэн боломжтой бөгөөд танай байгууллагын сүлжээнээс холбогдохгүй тохиолдолд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хандана уу.

Туршилтын холболтод 1997 оноос 2015 он хүртэл хэвлэгдэн гарсан дараах 11 салбарын сэтгүүлүүдийг үзэх боломжтой. Үүнд:

• Зан үйл
• Био-анагаах ухаан, хөдөө аж ахуй
• Бизнес, эдийн засаг
• Хими, Материал судлал
• Компьютер
• Дэлхий ертөнц, байгаль орчин
• Инженер
• Хүмүүнлэг, нийгмийн ухаан, хууль
• Математик, статистик
• Анагаах ухаан
• Физик, Одон орон


Товч видео хичээлүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү.


Welcome to SpringerLink – Товч танилцуулга  /Англи хэлээр/
https://www.youtube.com/watch?v=-URNovqOuvc  

Searching & Browsing – Мэдээлэл хайх зааварчлага  /Англи хэлээр/
https://www.youtube.com/watch?v=t-2HjK7MRIA

Journals – Сэтгүүл хайх зааварчлага /Англи хэлээр/
https://www.youtube.com/watch?v=srwoOLVCXOE


 

ЖИЧ: “Springer”-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг http://link.springer.com/


 линкээр холбогдож унших боломжтой.


 



Бусад мэдээлэл