Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа
Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар  М.Гантуяад   шинжлэх ухааны докторын  зэрэг олголоо.  

М.Гантуяа нь “Буддын Билиг барамидын ба Авидармын эх сурвалжийн харьцуулсан шинжилгээ” сэдвээр Философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Тэрээр 1995 онд ШУА-ийн Философийн Хүрээлэнд "Буддын билиг барамидын философи үзэл" сэдвээр дэд докторын зэрэг хамгаалжээ.  

М.Гантуяа нь Авидарма философи, Билиг барамидын философи, Шашны философи, Шашны психологи, Монголын шашин-философийн түүх, Шашин ба шинжлэх ухаан,Тэнгэр шүтлэгийн гүн ухаан гэх мэт чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн юм.

ОХУ-ын ШУА-ийн Москва, Санкт-Петербург дахь салбарт эх сурвалж судлалаар,   АНУ-ын Питтсбургийн ИС дээр боловсролын менежмент чиглэлээр,   Будапешт хот, ТЕИ дээр Шашин судлалын чиглэлээр, АНУ-ын Нью-Йорк хот, Колумбын ИС дээр Шашны психологи чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлж байжээ.

 М.Гантуяа нь ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл олныг туурвиж нийтийн хүртээл болгожээ. Тухайлбал ном бүтээл 21, эрдэм шинжилгээний өгүүлэл 70, илтгэл 80, орчуулга 10 гаруйг эмхтгэж, редакторласан байна. 


Бусад мэдээлэл